P2010-04-22 - Эх оронч үзэл хаанаас эхлэх вэ?
Эх оронч үзэл гэж яг юу вэ? Мэдээж эх орноо хайрлах, үндэстнийхээ ирээдүйн төлөө хэрэгцээтэй зүйлсийг хийж бүтээх гэх мэт байгаа болов уу л гэж бодох юм. Бас нэг гоё үг бий. БУРХАН ГУЙСАН Ч БҮҮ ӨГ гэж. Үнэхээр гоё үг. Гэтэл өнөөдрийн бид нар яг юу гэж боддог юм бол оо, эх оронч үзлийн талаар зарим нэг жаалууд элдэв янзын хэлэх хэлэхгүй үг хэлээр ярих ярихгүй яриаг ярьж эх оронч үзлээ илэрхийлж байх. Өөрийн бодол өөртөө зөв гэдэг ч үндэстний аюулгүй байдалд юу нөлөөлдөг вэ гэдгийг нэг бодох хэрэгтэй болов уу. Үндэстнийг устгая гэвэл бичиг соёлыг нь устга гэдэг байх аа, Эмс охид садарлавал бас устана гэдэг байх аа. Эхний ээлжинд МОНГОЛ ХЭЛээ цэвэр сайхан чигээр нь авч үлдэх хэрэгтэй болов уу гэж бодох юм. Хэл соёлоо хэзээд тэргүүнд тавьж судалж мэдэж байх хэрэгтэй болов уу гэж бодох юм. Тэрнээс биш “Эх оронч үзэл гэж яг юуг хэлжиигаамбээ” гэх мэтээр биччихээд ЭХ ОРОНЧ ҮЗЭЛ ярьж болохгүй л болов уу. Миний бодлоор бол: ЭХ ОРОНЧ ҮЗЭЛ яг хаанаас эхлэх вэ? Энэ бол ӨӨРИЙГӨӨ ХӨГЖҮҮЛЭХЭЭС эхлэх болов уу гэж бодож байна. Эх орон, ард түмэн, үндэстнийхээ тусын тулд өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй болов уу. Бас нэг сайхан үг бий. “БИЕЭ ЗАСААД ГЭРЭЭ ЗАС, ГЭРЭЭ ЗАСААД ТӨРӨӨ ЗАС” гэж. Өөрөө улсынхаа төлөө юу хийхийгээ мэдэхгүй байж ЭХ ОРОНЧ ҮЗЭЛ яриад ч хэрэг алга. Ядаж л байгаа байр байшиндаа би юу хийж чадах вэ? Хогоо ил хаяхгүй байх, хөрш айлынхантайгаа эвтэй найртай байх, бас бус бүдүүлэг авир гаргахгүй байх гэх мэт. Эх орныхоо, ард иргэдийнхээ төлөө тангараг өргөсөн цагдаа нь ХӨДӨЛГӨӨНТ ЭРГҮҮЛ гэсэн алаг машиныхаа цонхоор тамхины ишээ чулуудаад байхаар хэн хэв журам, нийгмийн сайн сайхны төлөө ажиллах болж байна аа? Бас нэг сэдэв: АРД ТҮМНИЙ АМЛАЛТ НЭХЭХ ХӨДӨЛГӨӨН. Анх яг яах гэж гарч ирснийг бас сайн ойлгохгүй юм. Амлалт нэхэхийн төлөө ЦУСАН ТАНГАРАГ өргөөд байх хэрэгтэй л байсан юм байх даа. /...Хэрвээ би ЭХ ОРОНыхоо төлөө ямар нэгэн ЭХ ОРОНЧ үйл хийх хэрэгтэй бол ЦУСАН ТАНГАРАГ өргөх хэрэгтэй юм байх даа. Өөрөө толинд өөрийгөө хараад ЭРХИЙ ХУРУУГАА ЭСГЭЭД толиндоо наагаад л … Харсан хэн нэг нь шууд л 103 дуудах байх даа.../ Учиргүй л эх орон энэ тэр яриад байсан хирнээ АМЛАЛТ НЭХНЭ гэнэ. ЭХ ОРНОО гэж бодож байгаа юм бол энэ ТОЛГОЙнуудыг гадаадын хэн нэгэнд ашиглуулах тал дээр зөв байр суурь чиг хандлагаар хандах хэрэгтэй гэж бодож байна. МОНГОЛ УЛС дөнгөж 34 хувь, түүнийхээ 49 хувийг Орос ах нартаа өгчихсөн сураг бас байгаа. Тийм бол ердөө 17 хувь орчмыг л эзэмших ч юм шиг. Энэ бол юу гэсэн үг вэ, болохгүй бол заавал ухаад төнхөөд байх албатай ч биш. Үүнийг зогсооё гэх нь ЭХ ОРОН АРД ТҮМНЭЭ гэсэн бодлын илэрхийлэл болов уу. Гэтэл ЭХ ОРОН энэ тэр гэж ярьчихаад АМЛАЛТАА НЭХНЭ гэдэг юу гэсэн үг вэ? 1,500,000-г чинь тэр ордуудыг ашиглаж байж л өгнө биз дээ. Тэгэхээр ЭХ ОРОН ЭХ ОРОН гэж аман дээрээ хэлээд ачир дээрээ ОРДуудаа хурдан гадныханд өгөөч ээ гэсэн үг үү? Та бид Эх орны хувь хишиг энэ тэр гээд авахаар чинь нөгөө талаасаа харахад бид нарт ч гэсэн ЭХ ОРНОО худалдаад идээд байгаа юм биш үү? Энэ дээдчүүд ЭХ ОРНОО зарж идээд байна гээд баахан бархирчихаад, ачир дээрээ НААД ИДЭЭД БАЙГАА МӨНГӨНӨӨСӨӨ БИД НАРТ ӨГ гээд байгаа юм биш үү? Бас нэг бодол: УЛСЫН ИХ ХУРЛыг тараая гэсэн санаа. Хэнийг буулгаад хэнийг гаргаж ирэх гээд байгаа юм бол оо? Энэ гишүүдээс чинь хэд нь эргээд гараад ирэх бол? Бас дээр нь хэн хэн гарч ирэх бол? Тэр шинэ гишүүд гарч ирлээ гээд энэ ордууд чинь одооныхоос илүү сайн нөхцөлтэйгөөр эргэн тавигдах болов уу? Одоо тэр ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛ гэдэг нь байгуулагдана гэж байгаа. МОНГОЛ ТАЛаас 3 хүн, Айвенхо Майнз, Рио Тинто юу юу ч билээ хэл хугалчих шахсан нэртэй газруудаас 6 хүн, нийт 9 хүн байх юм шиг байна лээ. 6-гийн эсрэг 3 хэдэн хувь бэ? Асуудлыг зөв шийдэх хэлцэл болж чадах уу? Эргэлзээтэй байгаа биз. Шинэ УЛСЫН ИХ ХУРАЛ гарч ирлээ гээд энэ асуудал эргэж сайнаар эргэх үү? Миний бодлоор бол харин УЛСЫН ИХ ХУРАЛ +АРД ТҮМНИЙ САНАА БОДОЛ гэсэн ухагдахууныг оруулах талаар асуудал үүсгэх хэрэгтэй болов уу гэж бодож байна. Энэ УЛСЫН ИХ ХУРАЛ чинь АРД ТҮМНээс л сонгогдож байгаагаас хойш АРД ТҮМНээсээ нуух асуудал байх ёсгүй биз дээ? Тийм бол өөрсдийн санаа бодлоо АРД ТҮМЭНдээ тайлагнадаг, АРД ТҮМНий санаа бодлыг шууд сонсдог УЛСЫН ИХ ХУРАЛ байх талаар асуудал үүсгэх хэрэгтэй юм биш үү? Хэсэг бүлгийг тараах, хэн нэгнийг сонгох гэдэг бол асуудлын зөв гарц мөн үү гэдэг их эргэлзээтэй. Та нар дахин хэн нэгнийг 100 хувийн итгэлтэйгээр дахин сонгож чадна гэсэн итгэл дүүрэн байна уу? Эцсийн дүн адилхан гарвал хэн энэ бүхний хариуцлагыг хүлээх вэ? Бас л хэн нэг нь ажлын байраа тавьж өгснөөр, сайн дураараа огцорсноор асуудал шийдэгдэх үү? Энэ АРД ТҮМНИЙ САНАЛ АСУУЛГА гэдэг чинь хир их ажил өрнөх, хэрэв зээ дахин сонгууль болоход хир их ажил бас дахин өрнөх гээд л тэр болгонд хир их УЛСЫН ТӨСӨВ дундрах вэ? Тэр болгонд бас л татвар нэмэгдэж АРД ТҮМЭН та бидний нурууны хотойлт ихсэх хэрэг болбол яах вэ? За за энэ бол миний л санаа. Чилээрхэн байж уншсан танд баярлалаа. Хэтэрхий их элдэв юм бичсэнд уучлаарай. Бичээд л байвал бичээд л байхаар … |
|
Сэтгэгдэл бичих
:: Найздаа илгээх |

