P2010-04-21 - Бид бүхэн хэнийг сонгоо вэ?
| Бид нар УИХ гишүүдээ сонгох гэж бараг л БЭСРЭГ НААДАМ шахуу л юм болдог. Тэгж их зардал мөнгө, тэгж их цаг зав баран байж сонгосон гишүүд маань өнөөдөр юу хийж байна вэ? Доорх бичлэгийг хараад юу бодох нь таны л эрх, харин дэмий хошуу нэмсэн сэтгэгдэл бичиж заваа барахгүй байхыг хүсье. Камерийн өмнө ил цагаанаар ингэж аашилчихаад инээгээд сууж байгаа нь юу хэлнэ вэ? Хэнийг шоолж, элэглэж байгаа юм бол? Лав л бяцхан жаалууд шиг өөрсдийгөө шоолоогүй л болов уу? Ийм санал хураалт хийх юм бол заавал 76 байх албатай юм болов уу? Нэг гишүүнд 3-н товчлуур байх юм бол 26 гишүүн сонгочихоод өмнө нь 3 товчлууртай болчихвол дээр юм биш үү? 2 гишүүний зардал хэмнэгдэх ч юм шиг ... |
|
Сэтгэгдэл бичих
:: Найздаа илгээх |


P2010-04-21 -