P2010-04-21 - Хэн Юу хэлэв?
...Юуны өмнө сүүлийн 20 жилд хэрэгжсэн халамжийн бодлогоос нийгмийн баялгийн шударга, оновчтой хуваарилалт болох “Хүүхдийн мөнгө”-ний олголтыг сэргээе. Хувь хишгийн амлалт бол Монгол Улсын иргэн бүрд зориулагдсан зүйл. 0-16 нас хүртэлх хүүхдэдээ хүүхдийнхээ мөнгийг олгоё. 16-аас дээш нийт насанд хүрэгчдэдээ хувь хишгээ олго. 2011 он гэхэд хүүхдэд сар бүр олгох мөнгө 20 мянган төгрөг болсон байх ёстой. Иргэдэд хувь хишиг олгогдсон байх ёстой... Энэ үгийг хэзээ хаана хэн хэлсэн бэ? Энэ хэлснээр нь бол олгож байсан ХҮҮХДИЙН МӨНГӨ эргэн олгогдохоор боллоо. Болж байна аа. Иргэн бүрд Эрдэнийн ХУВЬ ч билүү, Эх Орны ХИШИГ ч билүү. Аан нээрээ би дээр тодруулчихсан байгаа. ХИШИГ гэж байгаа. Энэ бол МОНГОЛ УЛСЫН ИРГЭН БҮРД гэж байгаа шиг санагдаж байна. 16-аас дээш насны нийт насанд хүрэгчдэдээ ХУВЬ ХИШГЭЭ ОЛГО гэсэн байна. Энэ юу гэсэн үг вэ? Энэ бол МОНГОЛ хэлний алдаа юу? Биш гэж бодож байна. Энэ бол УТГЫН АЛДАА. Олгогдож байсан ХҮҮХДИЙН МӨНГӨ сэргээгээд, ИРГЭН БҮРД ОНОГДОХ ХУВЬ ХИШИГ нь ЗӨВХӨН НАСАНД ХУРЭГЧДЭД?????? 0-16 иргэд чинь ТАНЫ бодлоор МОНГОЛ УЛСЫН ИРГЭН БИШ байх нь ээ? Ийм том алдааг тань шиг өндөрлөгт байгаа хүн алдаж болох уу? Мань мэтээс хэдэн зуу дахин илүү мэдлэгтэй хэл шинжээч нар танд хэлэх үгийг тань бэлдэж засаж өгдөггүй гэж үү? МОНГОЛ ХҮН, МОНГОЛ УЛСЫН ИРГЭН болж төрснөөр хоёрхон том баярыг бид бүхэн бахархан тэмдэглэдэг. Энэ хоёр баярын нэг болох ЦАГААН САРААР тантай хамт золголт хийж, таниас бусад УЛС ТӨРИЙН ТОМЧУУДЫН өмнүүр нь орж золголт хийж, дээд талынх нь суудалд байраа эзлэн сууж байсан тэр жаахан хүү /...үнэнийг хэлэхэд энэ ч гэсэн таны алдаа, таны хүү болохоор бусад хэний ч өмнүүр орно гэдэг ойлголт үе дамжин суух хэмжээгүй эрхт хаант ёсонд л байдаг байх.../ эх орны хишиг авах МОНГОЛ УЛСЫН ИРГЭН БИШ гэж хэлж байна уу? Эсвэл таны бодлоор ИРГЭН = НАСАНД ХҮРЭГЧ юм уу? Таны хэлсэн үг бүрийг МОНГОЛ УЛСЫН ИРГЭД БАЙТУГАЙ ДЭЛХИЙ ДАЯАР ЧАГНАЖ, гишгэсэн мөр бүрийг харж байгаа биш үү? |
|
Сэтгэгдэл бичих
:: Найздаа илгээх |

