P2010-04-22 - Ажиллах хүчний экспорт ба импорт
Манай МОНГОЛ УЛСЫН ХҮН АМ одоогоор яг хэд хүрч байгаа юм болоо? 2,700,000 гарсан гэх мэдээлэл сонсож байсан. Нэг санаа зовох асуудал МОНГОЛ УЛСЫН ХҮН АМын хэд нь МОНГОЛдоо байгаа юм болоо? МОНГОЛ УЛСЫН ХҮН АМын хэд нь гадаадад байгаа эр нөхрөө ч юм уу эхнэрээ ч юмуу, эсвэл хүүхдээ ч юм уу аав ээжийгээ хүлээж байгаа бол? Гэхдээ үүнээс харьцангуй ихээр санаа зовох асуудал бас байна аа. Юу вэ гэвэл, МОНГОЛ УЛСАД НИЙТ ХЭДЭН ХҮН амьдарч байгаа юм бол? Өөрөөр хэлбэл, МОНГОЛ УЛСЫН ИРГЭН болон гадаадын иргэн нийлээд нийт хэд юм бол. МОНГОЛ УЛСад ажиллаж амьдарч байгаа МОНГОЛ УЛСЫН ИРГЭДийн хэдэн хувь нь насанд хүрсэн эмэгтэй, гадаад улсын иргэдийн хэдэн хувь нь насанд хүрсэн эрэгтэй байгаа юм болоо? МОНГОЛ УЛС маань экспортлох бараа бүтээгдэхүүн бараг байхгүй болохоор зүгээр суухаар зүлгэж суу гээд МОНГОЛ ЭРЧҮҮДээ ажиллах хүч нэрээр экспортолж, үлдсэн хэдэн эмс охидоо яаж зүгээр байлгах вэ гээд хэдэн халтар валют өвөртөлсөн халтар хувцастай хужаа нарыг импортолж байгаа юм шиг л бодогдоод байх юм даа. Та бүхэн бараг миний юу хэлэх гээд байгааг ойлгож байгаа байх. МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ маань хаанаа үйлчлээд байгаа юм болоо? МОНГОЛ УЛСЫН ИРГЭД гадаадад ажиллах болон гадаадын иргэд МОНГОЛд ажиллах хууль уг нь байдаг л юм шиг байна лээ. Тэр хуулинд бичигдсэнээр МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛ дээрээс олдохгүй байгаа ажиллах хүчийг гадаадаас авах тухай бичсэн байдаг, тухайн ажиллах хүч оруулж ирэх байгууллага нь тэр талаараа холбогдох захиргааны байгууллагад ажиллах хүчний тоо хэмжээг жилээр төлөвлөн гаргаж өгдөг ба тэрийг нь тухайн байгууллага хянаад зөвшөөрөл олгодог тухай болохоос биш, зүгээр л нэг ядарсан хувцастай, халаасандаа хэдэн юаньтай хужаа болгоныг оруулж ирээд ажиллуулаад байх заалт байхгүй л байх шиг байсан. Бодвол тэр хужаа нар нь мань мэтийн хийж чадахгүй тийм чухал ажлыг хийж чаддаг байх нь л дээ. Харин сүүлийн үед НИЙГМИЙН ХАМГААЛАЛ, ХӨДӨЛМӨРИЙН ЯАМны САЙД Т.Ганди гишүүн хуулийн төслийг шинээр боловсруулж байгаа юм шиг байна лээ. Үнэхээр сайн хууль боловсруулаад, тухайн хуулиндаа захирагдан ажиллаж чадаж байвал би гэж нэг юу ч мэдэхгүй гар цаг заваа баран байж иймэрхүү хэрэггүй зүйл бичихгүй нь лав биз. Харин энд тэндээс сураг ажиг сонсоод байх нээ, тэр хууль нь улам дордож байгаа юм сонсогдоод байгаа. МОНГОЛ ИРГЭНий ажлыг гадаадын иргэнээр хийлгэж байгаа болохоор МОНГОЛ ИРГЭНий ажлыг булаасны төлбөр хэдэн төгрөг УЛСад төлдөг юм шиг байгаа юм. Гэтэл тэр төлбөрийг хөнгөвчлөн тал дээр ихээхэн анхаарал хандуулсан ч гэх шиг, МОНГОЛ УЛСЫН ИРГЭДээ экпортлох болон гадаадын иргэнийг импортлох тоо хэмжээний хязгаарыг аль болох хорихгүй байх ч гэх шиг. Иймэрхүү өөрчлөлт оруулаад байгаа ч юм шиг. Үнэн бол хэцүү еэ... МОНГОЛ УЛСын газар шороо хэрвээ таалагдахгүй гадаадын шороо нь сайхан үнэртээд байгаа юм бол хэдэн ядарсан ард түмнээ эдийн засгаар дарамталж, гадаад уруу зөөх биш зүгээр л өөрсдөө гараад явчихвал хүн амьтны хараал ерөөл идээд байхгүй л баймаар юм. Гэхдээ болхи бүдүүлэг би буруу ойлгосон байж бас болох юм. Тийм болохоор Хэрвээ энэ хуулийн төслийн талаар сайн мэдэх хүн байвал дэлгэрэнгүй тайлбар хийж тус болох болов уу гэж найдна. |
|
Сэтгэгдэл бичих
:: Найздаа илгээх |

