Та манай 16680 дахь зочин боллоо.

P2010-04-21 - Улаан хэрээстэй цагаан алаг такси

Та УЛААН ХЭРЭЭСТЭЙ ЦАГААН АЛАГ ТАКСИ-нд нэг өргөөд үзээрэй. За даа дэмий юм байна. Манай МОНГОЛЧУУД “Амны билгээс Ашдын билэг” гэдэг. Тиймэрхүү машинд гар өргөхгүй байсан дээр. Бичих сэдэв уруугаа хэт анхаараад муу ёрлох гэж байна.

Тэр УЛААН ХЭРЭЭСТЭЙ ЦАГААН АЛАГ ТАКСИ гэдэг чинь бөөрөн дээрээ 103 гэсэн бичигтэй байгаа. 1 километр нь 350 төгрөгөөр явдаг гэсэн. Бусад такси үйлчилгээний газраас дуудахад ойр явж байгаа машинаа хоорондын холбоогоор хайгаад хамгийн ойр байгаа машинаа явуулдаг бол 103 дугаараас дуудахаар хаа хамаагүй явж байгаа машиндаа хэлээд заримдаа тэр нь бараг л МОНГОЛ УЛСЫГ бүтэн тойрч явж ирчихсэн мэт заалттай орж ирнэ гэж байгаа. Энэ бол миний нэлээд дотнын найзад тохиолдсон явдал. Гэр нь Баруун, Зүүн салаагаар л байдаг юм. Тэгээд нэг өдөр 103 уруу дуудлага бичүүлж л дээ, хүний амьдралд юу эс тохиох билээ. Баярлаж хөөрөх үе байхад өвчин зовлон тохиох үе ч бас бий. Тэгээд түргэнээ хүлээгээд л байж гэнэ. Заримдаа манай манай түргэн чинь ҮХЭР ТЭРГЭЭР ЯВДАГ юм уу гэмээр алга болчихдог нь хачин. Ашгүй нэг 103 гээд бөөрөн дээрээ биччихсэн ТЭРЭГ ирлээ. Тэгээд хүнээ суулгаад 1-р эмнэлэг уруу давхилаа. Яаралтай эмнэлэг хүргэх хүн ачиж яваа болохоор орилуулдаг юм аа орилуулаад, гялалзуулдаг юм аа гялалзуулаад овоо нэг ТҮРГЭН шиг түргэн гэгч нь эмнэлэг дээр ирлээ. Тэгснээ жолооч нь 20 гарсан километрийн заалт хэлээд, дээр нь бас 1 километр нь 350 төгрөгөөр явж байгаа гээд мөнгө нэхдэг гэж байгаа. Яаж ч бодсон 20 километр гарахгүй гэдгийг манай найз өөрөө машинаар байнга явдаг хүн мэдэлгүй яах вэ, учрыг нь асуулаа. Тэгтэл өөдөөс нь танай дуудлагыг хүлээж авах үедээ Толгойтод явж байсан гэдэг байгаа. Толгойтоос тоолуураа босгоод Салаа ороод, Салаанаасаа эмнэлэг дээр хүргэж ирээд мөнгө нэхээд сууж байгаа нь ТАКСИ биш гэж үү? Уг нь 103 гэдэг чинь улсаас төсөв батлуулж аваад түүгээрээ үйл ажиллагаа явуулах ёстой гэж боддог миний бодол янз нь хоцрогдсон нийгмийн хог шаар юм болов уу? Улс нь харамлаад 103-т төсөв баталж өгөхгүй, 103-ийн эмч жолооч нар нь ард түмний тусын тулд 1 километрийн зардлыг хамгаас багаар тооцон өөрсдийн чин сэтгэл, авьяасаар үйл ажиллагаа явуулдаг болсон юм болов уу? Заримдаа ирэхгүй өчнөөн цаг хүлээлгэдгийг нь бодсон ч тэр, харьцангуй бага боловч адилхан километрээр тооцон мөнгө авдгийг нь бодсон ч тэр, шууд гараад нэг такси зогсоогоод эмнэлэг явсан нь дээр ч юм шиг. Ер нь яавал дээр вэ?

Би тэгж байгаад 102, 101-ийн машинд гар өргөж үзнэ ээ. ??... бас болохгүй юм байна. 102-ийнхон чинь аймаар. Эвгүйдвэл аваачаад хорьчихвол би баларна гэсэн үг. 101-т гар өргөөд ямар дээр нь ачиж яваа шатан дээр нь гарч суултай ч биш, устай ёмкост дотор оролтой ч биш. 103 л хамгийн тохиромжтой унаа юм байна. Суугаад явсан ч болно. Хэвтээд явсан ч болно. Даан ч 103-аар явах, ялангуяа 103-ийн тэрэг дотор хэвтээгээр явна гэдэг хэтэрхий муу ёртой юм байна. Тэрний оронд дуу чимээ ихтэй, эвгүй үнэртэй ч гэсэн шар таксиндаа сууж явсан нь дээр юм байна.

Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх

P2010-04-22 - oo haraal id

Бичсэн: DESI
haraal idchihsen yumaa neeree bi bol shuud duudlagiin tyrgen duudchihdag ter ni shuluuhan gyals irne tegeed byh yumaa hiij ogchood yawchihdag yum bna lee bas taria ene ter hiilgeh bol duudlagiin uwilagch 5000 togrog l yum bna lee sh dee ireed l taria hiigeed dusal zalgaad saihan yilchileed yawdag yum bna lee
Бичлэг

P2010-04-22 -

Бичсэн: Зоригт ван
Одоо бүүр тэгдэг болоо юу тээ...Ая яаяа...Хэрэг алгаа нээрээ...Тэрнийг тэгээд толгойтоос ирсэн гэдгийг нь яаж мэдхийн тийм биздээ...Даварч байна шүү нээрээ...Аяа бас тустай сэтгэлийг бодохгүй өртөг бодохгүй эмч нар ичиг ичиг........ миа
Бичлэг

P2010-04-21 -

Бичсэн: хундага
туйлдчихсан эмнэлгийн үйлчилгээний тогтолцоотой манайх шиг газар төлбөртэй үйлчилгээ үзүүүлдэг хувийн түргэн тусламжийн машинуудыг явуулдаг болчих нь шулуухан даа. хэн хэндээ хэрэгтэй.
Бичлэг



:-)
 
xaax